Нягтлан бодогч нарын бэлтгэсэн тайлан нь тухайн байгууллагын үйл ажиллагааны нүүр царай болж байдаг. Ялангуяа #Ebarimt гарсанаас хойш хуурамч тайлан гэдэг ойлголт алгуурхан алга болж буй энэ үед санхүүгийн тайланг стандартын дагуу үнэн зөв бэлтгэнэ гэдэг нэн тэргүүний чухал асуудал болж байна.
Санхүүгийн тайланг бэлтгэдэг санхүүгийн программ бол зөвхөн санхүүгийн тайланг бэлтгэх үйл явцыг хялбаршуулахад зориулагдаж байгаа бөгөөд түүнд найдаж, түүнээс гарсан тайланг хянахгүйгээр #EBALANCE-д шивдэг тохиолдлууд нэлээдгүй болж байна. Иймд #мэргэжлийн нягтлан бодогч нар санхүүгийн тайлан бэлтгэхдээ илүү мэргэшиж, үнэн зөв тайлан бэлтгэх шаардлага улам бүр нэмэгдсээр байна.
Ингээд нягтлан бодогч бидний эрхийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулинд хэрхэн заасан талаар оруулая.
Аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий нягтлан бодогч мэргэжлийн ур чадвар, ёс зүйтэй байх бөгөөд дараах бүрэн эрхтэй байна
-
нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, холбогдох бусад баримт бичиг, мэдээ, мэдээллийг тогтоосон хугацаанд шаардан гаргуулах;
-
нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон хууль тогтоомжид харшилсан шийдвэрийг биелүүлэхээс #татгалзах;
-
аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгийн орлого, зарлагын баримт болон санхүүгийн тайланд #хоёрдугаар гарын үсэг зурах;
-
хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг #бүртгэхгүй байх;
-
хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага үндэслэлгүй хариуцлага хүлээлгэсэн, эсхүл ажлаас нь чөлөөлсөн гэж үзвэл холбогдох байгууллагад эрхээ хамгаалуулахаар хүсэлт гаргах.
Эдгээр эрхийг эдлэн нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлангаа бэлтгээрэй #НЯБО нараа
Анхаарал тавьсанд баярлалаа
Таны ажилд амжилт хүсье.
#mongolnyatlan