Disable Preloader

Өнөөдөр 2020 оны 6 дугаар сарын 10-ны Лхагва гараг.

Би 50 гаруй ажилтантай барилгын туслан гүйцэтгэгч компанийн ганц нягтлан билээ.

Би өнөөдөр #НӨАТ-ийн тайлангаа илгээх, өмнөх сарын баримтуудаа цэгцлэх, өчигдөр өнөөдрийн гарсан ажил гүйлгээг программд бүртгэх гэсэн төлөвлөгөөтэй ажилдаа ирлээ.

Гэвч...

9:30 -аас 12 цагийн хооронд Захирлын ихэнх уулзалтууд үргэлжилнэ. Энэ үед уулзалтад ирж буй зочид, харилцагчийг угтаж цай, кофегоор дайлах, шаардлагатай албан бичгийг бэлтгэх, харилцагчийг үдэх гээд оффис менежерийн ажлыг гүйцэтгэнэ.

12-оос 13 цагийн орчимд өнөөдрийн, маргаашийн худалдан авалттай холбоотой мөнгө хүсэх өргөдлийг манай инженерүүдээр бэлтгүүлж, захирлаар зуруулах, мөнгийг нь өгөх гэх мэт ажлууд үргэлжилсээр үдийн цай боллоо.

Цайны цаг эхлэхтэй зэрэгцээд Зуун айлаас материал авч байгаа инженер, ажилтан 2 тасралтгүй утасдаж, ажил нь зогсоод би хамаг буруутан болж мэтээр аашилж байна. Хам хум хоолоо идсэн болоод ажил руугаа орж банкны шилжүүлгүүдээ хийж дуусгаад харахад 15 цаг өнгөрчээ.

Одоо л #НӨАТ-ын тайлангаа илгээе гээд ибаримт, etax руу ороход уламжлалт удаан унших, гацах гэх мэтээр 20-оод минутыг өнгөрөөж байтал Зуун айлаас материал авсан инженер, ажилтан 2 ирчихсэн Нябо гуай гарч ирж авчирсан материалыг хянаж, хүлээж аваарай гээд өрөөний үүдээр холхиод эхэлжээ. НӨАТ-ын тайлангаа хойш нь тавиад авчирсан материалыг баримт руу тулгаж, бүрэн ирснийг гэрчилж барааны орлогын падаан дээрээ гарын үсэг зураад орж ирлээ.

Аяга кофе ууж өөрийгөө сэргээж авчихаад нөгөөх нь НӨАТ-ын тайлангаа илгээхээр ширээний ард суухтай зэрэгцэн нэгэн ажилтан Нябо цалингийн урьдчилгаа авах гэсэн юм, Захирал зөвшөөрлөө гэж инээмсэглэсээр орж ирнэ.

Энэ мэтээр ажил үргэлжилсээр хэдийн 18 цаг болж оффисын 6-н ажилтан маань тарах цаг болжээ. Гэвч өнөөдрийн хувьд Миний ажил жинхэнэ эхэлж байна. Өглөөний төлөвлөсөн #НӨАТ-ын тайлангаа дахин дахин оролдсоор 19 цагийн үед арайхийж илгээлээ. Програм руугаа өчигдөр, өнөөдрийн касс харилцахын гүйлгээ, худалдан авсан бараа материалын орлогыг шивэх зуур гэрээс дуудлага ирлээ.

Өглөөний төлөвлөсөн ажлаас өмнөх сарын баримт цэгцлэхээс бусдыг амжуулсан би 8 цаг оффисоо түгжээд тарж байна даа.

Нягтлан бидний ажил цагтаа тарах нь ховор.

Өнөөдөр би нь бараг уруулдаа ус ч хүргэж амжаагүй өдрийг өнгөрөөж дээ.

Та хэдийн ажлын өдөр хэрхэн өнгөрдөг вэ.

Коммент үлдээх эсхүл чатаар ирүүлээрэй.

Амжилт хүсье.

#Mongolnyagtlan