БИДНИЙ ТУРШЛАГА

Манай аудитор, зөвлөхүүд нь аудит, нягтлан бодох бүртгэл, татварын үйлчилгээний салбарт 10-с дээш ажиллаж туршлага хуримтлуулсан. Бид Монгол улсын томоохон хувьцаат компани, төрийн өмчит, төсөвт байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд аудит зөвлөгөөг өгч ажилласан.

Мөн түүнчлэн банк санхүү, уул уурхай, харилцаа холбоо, гадаад, дотоод худалдаа, барилга, үйлчилгээний салбарт ажиллаж мэргэшсэн багийг үйлчлүүлэгчийн онцлогт тохируулан сонгож ажилладаг. Бид үйлчлүүлэгчийн бизнесийн хэтийн төлөвийн талаарх дэлгэрэнгүй ойлголтыг аван практикт тулгамдаж буй асуудлуудад хүрч, тэдгээрт тохирсон шийдлүүдийг тухайн бизнесийн болон салбарын хүрээнд санал болгодог.