Disable Preloader

Монгол улсад КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс авч эхэлсэнтэй зэрэгцэн хувиараа бизнес эрхлэгч иргэн, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд нөлөөлж эхэлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээг Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас авч хэрэгжүүлэхдээ нягтлан бодогч бидний ажил үүрэгтэй холбоотой дараах хууль, журам, тогтоолууд гарсан байна.

1. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 21-р тогтоол - Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай;

2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хууль 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр баталсан (2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан);

3. Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай хууль 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр баталсан;

4. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр баталсан (2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан);

5. Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 4 дүгээр сарын 17-ний өдрийн 140 дүгээр тогтоол - Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд баримтлах журам (Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2020 оны 127 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)

Эдгээр тушаалуудтай холбоотой хөнгөлөлт чөлөөлөлтүүдтэй холбоотой ажил гүйлгээ үргэлжилсээр 2020 он дуусах тийшээ орж байна. Дээрх гарсан хууль, журамтай холбоотойгоор нягтлан бодогч нар санхүү, татварын тайлангаа бэлтгэхдээ дараах 2 стандартыг судлаж нийгмийн даатгал, татварын орлогын хөнгөлөлт чөлөөлөлтийг нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайландаа тусгана.

1. НББОУС 20 - Засгийн Газрын Буцалтгүй Тусламж болон Засгийн Газрын Туслалцааны Тодруулга

2. НББОУС 12 Орлого болон Хойшлогдсон Татвар

Та бүхний ажилд өндөр амжилт хүсье

Түгээх: