Disable Preloader

Нябо ямар үүрэгтэй вэ, юу хийдэг вэ гэж өөрөөсөө болон даргаасаа асууж байсан Нябо нар хэр олон байна. Нягтлан бодогч нар өөрийн санхүүгийн тайлан бэлтгэх, нягтлан бодох бүртгэлийг хөтлөх үндсэн ажлаасаа гадуур албан бичиг төлөвлөх, хангамжийн зүйл худалдан авах, ажлын ярилцлага ч хийж байгаа харагддаг. Тэгвэл бид байгууллагадаа ямар үүрэгтэй байх талаар Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулинд тодорхой заачихсан байдгийг оруулая.

1.  Санхүү бүртгэлийн асуудал эрхэлсэн төв байгууллагын хууль ёсны шаардлагыг цаг тухайд нь бүрэн хэрэгжүүлэх;

2.  Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах;

3.  Холбогдох олон улсын стандарт, эрх бүхий төрийн байгууллагаас баталсан нягтлан бодох бүртгэлийн стандарт, журам, заавар, энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлан нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах;

4.  Нягтлан бодох бүртгэл хөтлөлт нь энэ хууль болон санхүүгийн бусад хууль тогтоомжид заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах;

5.  Дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах;

6.  Эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах;

7.  Аж ахуйн нэгж, байгууллагын татвар, төлбөр, хураамж, шимтгэлийн тооцооллыг шалгах, тэдгээрт хяналт тавих, мэргэжлийн үйлчилгээний зөвлөгөө туслалцаа авах;

8.  Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад нягтлан бодох бүртгэлийн асуудлаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх;

9.  Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага болон санхүүгийн тайлан хэрэглэгчдийг цаг хугацаанд нь үнэн, зөв мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах;

10.  Аудитын байгууллагаас зөвлөмж болгосон бүртгэлийн алдааны залруулгыг мэргэжлийн түвшинд хянан, удирдлагад танилцуулах, зөвшөөрсөн тохиолдолд тухайн санхүүгийн жил, улирлын тайланд залруулга хийх, зөвшөөрөөгүй тохиолдолд аудиторт үндэслэл бүхий тайлбар хүргүүлэх;

11.  Өөрийн шууд удирдлагын доор ажиллаж байгаа нягтлан бодогчдын ажлын гүйцэтгэлийг хянах, мэргэшүүлэх, сургалтад хамруулах арга хэмжээ авах;

12.  Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг энэ хуульд заасан эрх бүхий байгууллагад энэ хуулиар тогтоосон хугацаанд хүргүүлэх;

13.  Эрх бүхий байгууллагаас баталсан мэргэжлийн ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах гэж заасан байна.

Үндсэн ажлаа хийгээрэй дээ

Анхаарал тавьсанд баярлалаа

Таны ажилд амжилт хүсье.

Түгээх: