Байгууллагын нягтлан бодох бүртгэл хөтлөлт, санхүүгийн тайлагналын процесс нь Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу явагдаж байгаа эсэхийг салбарын онцлогт тохирсон горим хэрэгжүүлэх замаар тодорхойлдог. Энэхүү үнэлгээндээ тулгуурлан үйлчлүүлэгчийн үйл ажиллагааны цар хүрээ, салбарын онцлогт тохирсон нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн арга зүйг боловсруулан зөвлөдөг.
Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгууллага, түүний төлөөний газрууд нь Монгол улсын тогтоомж, дүрэм журмын дагуу нягтлан бодох бүртгэлийн мэдээллээ боловсруулах, санхүүгийн тайлагналыг бэлтгэхэд эрсдэлтэй байж болох зүйлсийг тодорхойлж, тэднийг хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахад нь туслалцаа үзүүлдэг.
Шинээр үүсгэн байгуулагдаж байгаа байгууллагуудын нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа, санхүүгийн тайлагналын үйл явцад хяналт тавьж аливаа эрсдэл гарахуйц ажил гүйлгээ, баримтжуулалтыг хууль, стандартын дагуу засах залруулахад нь зөвлөж ажиллан бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой эхлүүлэх боломжийг нь олгож ажилладаг.