Үйлчлүүлэгчийн нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх, шударга, үнэн зөв хөтлөгдөх үндэс суурь нь бодлогын баримт бичиг байдаг билээ. Монгол улсын хууль тогтоомжид нийцсэн бодлого боловсруулж түүнийг хэлбэрэлтгүй мөрдөж ажиллах, санхүүгийн хэлтсийн үйл ажиллагааг сайжруулах, нягтлан бодогчдыг ажлыг хөнгөвчлөх, ажлын үр дүнг сайжруулах гарцыг байгууллагын онцлогт тохируулан бэлтгэж хүргүүлдэг.
Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн өөрчлөлт нь шинээр гарсан болон шинэчлэгдсэн хууль дүрэм, санхүүгийн тайлагналын олон улсын стандартад нийцсэн байдалд хараат бусаар үнэлгээг өгч ажилладаг.