Аудит баталгаажуулах үйлчилгээг шулуун шударга зарчмыг баримтлан хараат бус байдлаар чанарын өндөр түвшинд гүйцэтгэх нь манай аудитын багийн үндсэн зорилго юм. Бид аудитын ажлыг гүйцэтгэхдээ зөвхөн Санхүүгийн тайланд дүгнэлт өгснөөр зогсохгүй, үйлчлүүлэгчийн бизнесийн соёл, үйл ажиллагаа явуулж буй салбар, зах зээлийн нөхцөл байдал болон уламжлалт эрсдэл зэрэг бизнесийн онцлогийг танин мэдэж үйлчилгээгээ хүргэдэг.
Аудит баталгаажуулах үйлчилгээний багийн Партнер, менежер, аудитор, санхүүгийн мэргэжилтнүүд нь санхүүгийн тайлагналыг үнэн зөв эсэхийг олон арга замаар нарийвчлан судлахад бэлтгэгдсэн байдаг учир аудитын эрсдэлээс мэргэжлийн шийдлийн дагуу зайлсхийх боломжийг олж харж чаддаг.
Санхүүгийн тайланд аудит хийхдээ нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчим, Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт (СТОУС)-ийн шинэчлэлт, өөрчлөлт бүр нь үйлчлүүлэгчийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгааг сайтар үнэлж, хамгийн бодит дүгнэлтийг хүргүүлэхийг тэргүүнд тавьж ажилладаг. Мөн Монгол Улсын хууль тогтоомжоор шаардлагууд үйлчлүүлэгч хэрхэн хэрэгжүүлж ажиллаж байгаа, түүнийг хэрэгжүүлэх даган мөрдөхөд тусалж ажилладаг.
Дотоод аудитын үйлчилгээ
Дотоод аудит нь байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, түүний үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хараат бус, бодитой баталгаа өгөх ба зөвлөх үйл ажиллагаа юм. Энэ нь системтэй, оновчтой арга хандлагаар байгууллагын эрсдэлийн удирдлага, засаглал ба дотоод хяналтын үйл явцыг үнэлэх ба сайжруулахад тусалдаг. Аливаа бизнесийн дотоод хяналтын сул талыг нөхөж, санхүүгийн үйл ажиллагаагаа жигд явуулахад нь туслах зорилгоор дотоод аудитын үйлчилгээг санал болгодог.
Санхүүгийн тайлангийн нягтлах гэрээт ажил
Монгол Улсын Аудитын тухай хуулиар санхүүгийн тайланг нягтлан нягтлах гэрээт ажил гэж аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, иргэний санхүүгийн баримтыг нягтлан үйл ажиллагааны стандартын дагуу нягтлан шалгаж, баталгаажуулах үйл ажиллагааг хэлнэ гэж тодорхойлсон. Мөн түүнчлэн санхүүгийн тайланд дунд түвшний баталгаа гаргахын тулд аудиторууд Нягтлах гэрээт ажлын Олон Улсын Стандартын дагуу аудитын горим гүйцэтгэж, дүгнэлт гаргаж ажилладаг.