Disable Preloader

2 сарын 8, 9, 10.... гээд санхүү, татварын тайлангаа тушаахад 3 хоног үлдлээ.

Жил бүрийн 2 сарын 10-ны орой тайлангаа илгээх гэж нягтлан бодогч нар татвар, санхүүгийн тайлан тушаах системийн ачааллыг ихэсгэж, гацах, уншихгүй болох асуудлууд үүсдэг.

Миний мэдэх сүүлийн 10-д жил энэ асуудал үүсэж байна. Иймд 3 хоногт тайлангаа хийж амжаагүй нягтлан бодогч нар юу хийж амжиж болох талаар товч хуваалцъя.

1. Нягтлан бодогч нар 1-р сарын НӨАТ-ын тайлангаа гаргаж амждаг. Жил бүрийн 2 сарын 10-н буюу жилийн эцсийн санхүү, татварын тайлантай зэрэгцэн 1-р сарын НӨАТ-ын тайлан гардаг. НӨАТ-ын падаанаа цуглуулж, харилцагч нартай тооцоо нийлж дууссанаас хойш ердөө 3 хоногт НӨАТ-ын тайлангаа бэлтгэдэг. Хасагдах, хасагдахгүй НӨАТ, буруу, зөрүүтэй шивэгдсэн гээд л бүгдийг нь нэг бүрчлэн хянаж, хажуугаар нь тайлангуудаа хийсээр.

2. Татварын тайлангуудаа гаргаж амждаг. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, ХХОАТ-ын тайлан, Суутгагчийн бусад тайлан мөн дээрээс нь Үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайлан гэж шинэ тайлан ороод иржээ. Энэ 2020 оны хуулийн шинэчлэл хэрэгжиж буй анхны жил тиймээс нягтлан бодогч нар маань шинээр судлах, суралцах зүйл их байна даа.

3. Санхүүгийн тайлангаа гаргаж амждаг. Компанийнхаа санхүүгийн тайланг гаргахдаа дараах зүйлсийг энэ жил анхаарах хэрэгтэй шүү.

  • Элэгдлийн зардлын тооцоолол –Шинээр батлагдсан татварын хуулийн хэрэгжилттэй холбоотой барилга, байгууламжийн элэгдүүлэх жил 40 байснаа 25 жил болсон үүнийг дүйцүүлэн тооцоолох асуудлыг
  • Хаалтын бичилтүүдээ хянаарай –Ажил гүйлгээг хийж дууссаны дараа хаалтын бичилтүүдийг үнэн зөв хийгдсэн эсэхийг сайтар хянаарай.
  • Гадаад валютын төлбөр тооцоотой бол ханшийн хэрэгжсэн, хэрэгжээгүй тооцооллыг сайтар хянаж баталгаажуулах хэрэгтэй шүү.
  • Татварын өр, авлагын үлдэгдлээ дахин хянаарай –Татвар, нийгмийн даатгалын тодорхойлолтоо авч, санхүүгийн тайланд тусгагдсан дүнтэй тулгаж үзээрэй.

4. Аудитораа сонгож амждаг. –Танай компани том аж ахуйн нэгж буюу 1.5 тэрбумаас дээш борлуулалт хийсэн, 0.5 тэрбумаас дээш хөрөнгөтэй эсхүл гадаадын хөрөнгө оруулалттай, хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, үнэт цаас, даатгалын зах зээлд үйл ажиллагаа явуулдаг .... гэх мэт заавал аудит хийлгэх шаардлагатай байдаг. 3 хоногийн хугацаанд аудит хийлгэж угаасаа амжихгүй учир аудитын компаниа сонгож гэрээ байгуулаад тайлангаа илгээсэн нь оновчтой. Тэгэхгүй бол төрийн сан тайлан хүлээн авахдаа, буцаах тохиолдол гарч магадгүй юм.

Тайлангаа та 2 сарын 9-нд илгээх гэж байгаа бол 8-нд бэлэн болгоорой, 10-нд илгээх гэж байгаа бол 9-нд бэлэн болгоорой. ebalance, etax гацаад таг болдог шүү.

 

Аудит зөвлөх үйлчилгээг: www.eaudit.mn –ээр дамжуулан аваарай.

Утас: 70110090

Түгээх: