Disable Preloader

Азуре Хүлүг Аудит ХХК нь Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль болон Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан Даатгалын багц дүрэмд заасан шаардлагыг хангаж Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 9 дүгээр сарын 22-ний өдрийн 381 тоот тогтоолоор даатгалын байгууллагад аудит хийх эрхийг авлаа.

Ингэснээр манай компани даатгалын компаниуд болон мэргэжлийн оролцогч нарт аудит хийх эрх үүсэж байгаа бөгөөд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж нэмэгдэж байгаа юм.

Бид Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын хэрэгжилт, Санхүүгийн зохицуулах хорооноос тавьж буй шаардлагад нийцэж буй эсэх талаар Санхүүгийн тайлангийн дүгнэлт гаргаж ажиллах бөгөөд бизнесийн дотоод хяналтыг сайжруулах зөвлөмж өгч ажиллах юм.

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй даатгалын компаниуд, түүний мэргэжлийн оролцогч нарыг хамтран ажиллах санал хүргүүлж байна.

 

Утас: 70110090

Түгээх: