Disable Preloader

Өнөөдөр 12 сарын эхний өдөр, та энэ сард юу хийх ёстойгоо төлөвлөж амжсан уу?

Тэгвэл байгууллагын хамгийн завгүй эрхмүүд 12 дугаар юу юуг заавал амжуулсан байх ёстой байдаг талаар товчхон мэдээлэл хуваалцъя.

Нэгдүгээрт: Санхүүчдийн баяр -Хамгийн гоё нь, энэ жил 12 сарын 9-нд MPM болох сурагтай байсан шүү.

Хоёрдугаарт: Ирэх жилийн төсвийн төлөвлөгөө гаргах ажил-Энэ ажилд нябо нарын оролцоо маш өндөр байдаг. Манай байгууллага ямар ашигтай ажиллах вэ гэдэг төсөөллийг гаргаж удирдлагуудаар батлуулах эсхүл төсвийн захирагчаар. Тэнд мэдээж зардлын төлөвлөгөө байх ёстой.

Гуравдугаарт: Тайлант оныхоо урьдчилсан гүйцэтгэл, үр дүнг гаргах-Оны шилдгээ шалгаруулах гэж байгаа шүү дээ танай байгууллага.

Дөрөвдүгээрт: Өмнөх оны тайлангуудаа эргэн нэг хараарай- Өнгөрсөн жилийн санхүү, татварын тайлангууд дээр ямар нэгэн засвар, залруулга хийх гэж байгаа боломжит хугацаа маш бага үлдсэн байна шүү.

Тавдугаарт: Мэргэшсэн нягтлан бодогч, Татварын мэргэшсэн зөвлөх гэх мэт зэрэг цол авах шалгалтууд 12 сард явагдана шүү дээ. Сайн бэлтгээд амжилттай оролцоод тэнцчихвэл ажлын карреерт ихээхэн чухал эд гэж байгаа.

Зургаадугаарт: Жилийн эцсийн тооллого гэж нэг чухал ажил байна аа. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар жилийн тайлан гаргахын өмнө заавал тоолсон байх ёстой гэж байгаа бөгөөд ер нь нэг тоолоод илүүдэл, дутагдлаа гаргаж аваад хөрөнгөө баталгаажуулчихсан нь зүйтэй.

Долоодугаарт: Аудитораа сонгох-Жилийн эцсийн тайлангаа шивж илгээх болохоороо ямар компаниар хийлгэнэ ээ гэж баахан хайж, ийш тийшээ утасдаж бөөн ажил болдог. Харин тэрний эртхэн шиг аудитын компаниа удирдлагууддаа танилцуулж, сонгож гэрээгээ байгуулчхаад тааваар тайлангаа хийж илгээвэл зүгээр байдаг шүү.  Мэдээж үнийн санал авахыг хүсвэл www.azure.mn нээлттэй шүү.

Та бүхэндээ амжилт

 

Like & share

Түгээх: