Disable Preloader

Нягтлан бодогч бидний санхүү, татварын тайлангийн өдрүүд албан ёсоор эхэллээ.

Яг 2 сарын 10-ны орой л тайлангаа гаргаж илгээх ёстой юм шиг ebalance, etax-аа гацаагаад дахин сунгуулаад, хоцроод байдаг шүү. Манайхан санхүү, татварын тайлангаа эртхэн гаргаад тушаагаарай энэ жил...

Энэ удаагийн зөвлөмжөөр санхүүгийн тайлан тушаахад анхаарах зүйлсийг товчлон хүргэе.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу жилийн эцсийн санхүүгийн тайланг 2 дугаар сарын 10-ны өдөр, нэгтгэсэн санхүүгийн тайлан 3 дугаар сарын 1-ний дотор гаргаж цахим хэлбэрээр хүргүүлэх үүрэгтэй байна.

Харин Сангийн сайдын 2020 оны 2 дугаар сарын 21 өдрийн 46 тоот “Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайланг хүлээн авах, хянах, нэгтгэл хийх, нэгтгэлийн мэдээллийг ашиглах журам” -ын дагуу төрийн сангийн мэргэжилтнүүд санхүүгийн тайланг хянаж хүлээж авдаг байна.

Санхүүгийн тайланг хүлээн авахдаа дараах шалгуур үзүүлэлтийг харгалзан үзэхээр тусгасан байна.

1. тоон үзүүлэлтүүд тооцоолын алдаагүй байх

2. маягтын дагуу бүрэн, алдаагүй зөв бөглөсөн байх

3. өмнөх тайлант хугацааны тайлантай уялдаж байх

4. тайланг мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэсэн байх

5. АУДИТЫН_КОМПАНИЙН нэрийн баталгаажуулалтыг хийлгэсэн байх

Шаардлагыг хангаагүй аж ахуйн нэгж, байгууллага алдаагүй, засваргүй тайланг харилцагч санхүүгийн байгууллага анхааруулга өгснөөс хойш 15 хоногт багтаан илгээх юм байна. Ибалансад төрийн сангийн мэргэжилтэн анхааруулга бичсэнээс хойш 15 хоногт холбогдох арга хэмжээгүй аваагүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан үндэслэлээр аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайландаа залруулга хийлгэх бол залруулга хийлгэх хүсэлт, залруулга хийлгэх болсон шалтгаан, түүнийг тусгасан баримт, тайланг хэвлэмэл байдлаар харилцагч санхүүгийн байгууллагад биечлэн тушаана.

Зарим тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг хүлээж авахгүй буцаах шалтгаан нь Аудитын компанийн цахим баталгаажуулалт хийгдээгүйгээс болж байгаа харагддаг. Иймд аж ахуйн нэгжүүдийн удирдлага, нягтлан бодогч нар санхүүгийн тайлан илгээхийн өмнө Аудитын компаниудтайгаа холбогдож, гэрээгээ байгуулан ажиллахыг зөвлөж байна.

 

Манай компанийн нягтлан бодох бүртгэл, аудитын үйлчилгээний талаар 70110090 болон 91030090 утсаар шууд холбогдоорой.

 

Тайлан бэлтгэх ажилд нь амжилт хүсье.

Азуре Хүлүг Аудит ХХК

Түгээх: