Disable Preloader

НЯГТЛАН ТАНД ЗӨВЛӨЕ

МЭРГЭШСЭНГИЙН ШАЛГАЛТАНД БЭЛТГЭСЭН ТУРШЛАГААС...

Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Мэргэшсэн нягтлан бодогч болно гэдэг бол нягтлан бодогч, эдийн засагч мэргэжил эзэмшсэн хэн бүхний кареерт томоохон өөрчлөлт авчирдаг зүйл билээ.

Би 2014 онд Мэргэшсэн нягтлан бодогч болж байсан. Ингэхдээ мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтанд системтэйгээр 1 сарын хугацаанд, маш нарийн цагийн хуваарьтайгаар 14 хоногийн хугацаанд бэлтгэж байж авч байсан түүхээсээ та бүхэнтэй хуваалцахыг хүслээ.

Тухайн үед Сорил 3 шалгалт, үндсэн 5 шалгалт өгч байж Мэргэшсэн цолыг авдаг байлаа.

Сорил шалгалтанд зөвлөхөд Институтээс зохион байгуулдаг сорил шалгалтын хамгийн эхний шалгалт буюу 9, 10-н сард авах шалгалтуудад оролцож тэнцсэнээр үндсэн шалгалтандаа бэлтгэх хугацааг олж авдаг. Сорил шалгалт бол үндсэн шалгалттай харьцуулахад харьцангуй хөнгөн бөгөөд онолын нарийвчилсан мэдлэг тэр бүр шаарддаггүй. Институтээс зохион байгуулдаг ёс зүй, санхүүгийн тайлан гаргах арга зүйн сургалтын агуулгын хүрээнд байдаг.

Харин үндсэн шалгалт эхлэхээс 45 хоногийн өмнөөс цагаас зориулж бэлтгэлээ эхлэх нь зүйтэй. Үүнээс 30 хоног буюу сарын хугацаанд Санхүүгийн тайлагнал, өртөг гүйцэтгэлийн удирдлага, санхүүгийн менежмент, аудит, хууль эрх зүй гэсэн дарааллаар онолын мэдлэгээ сэргээж өөрт буй ном товхимол, эсхүл Институтээс гаргасан гарын авлагуудыг судлах хэрэгтэй. Намайг шалгалтанд бэлтгэх үе А.Еркеш, О.Нүржигмаа багшийн Нягтлан бодох бүртгэл (Ногоон ном) маш чухал мэдээллийг багцлан өгч байсан.

Дээрх дарааллын дагуу 1 сарын хугацаанд онолын мэдлэгээ сэргээж авсны дараагаар доорх хуваарийн дагуу Институтээс гаргасан хамгийн сүүлийн тест гарын авлагыг тасралтгүй ажиллаж 14 хоног бэлтгээрэй.

Цагийн хуваарь

Бэлтгэх хичээл

1.

06:00 -08:30

Санхүүгийн тайлагнал

2.

08:30-09:00

Өглөөний цай

3.

09:00-11:30

Санхүүгийн менежмент

4.

11:00-11:45

Цайны завсарлага

5.

11:45-13:00

Аудит

6.

13:00-14:30

Үдийн цай, богино амралт

7.

14:30-17:00

Өртөг гүйцэтгэлийн удирдлага

8.

17:00-17:30

Оройн хоол

9.

17:30-20:30

Хууль эрх зүй-татварын бүртгэл

10. 

 20:30-23:50

Өнөөдрийн алдсан тест, бодлогуудаа дахин бодох, харах

Ийнхүү бэлтгэл хийхдээ цагийн хуваарийн дарааллыг яг сайтар баримтлах бөгөөд хэрэв тухайн тест ажиллах, бодлого бодох хугацаанд амжаагүй бол амжаагүй чигээр нь орхиж, дараагийн хичээлийн цаг эхлэхэд хуваарийн дагуу хичээлийнхээ тест, бодлогыг ажиллах замаар тасралтгүй 14 хоног ажиллана. Харин энэ 14 хоногийн хугацаанд та нар минь ажлаас чөлөө авах эсхүл ээлжийн амралтаа авах гэх мэтээр ажлаа зохицуулбал оновчтой шүү. Аливаа шалгалтанд амжилт гаргахын тулд нөгөө бусад зүйлсийг түр орхигдуулж байдаг юм.

Шалгалтанд бэлтгэх сургалт болон шалгалтуудын хуваарийг ММНБИ-ийн www.monicpa.mn вэбсайт, 7000 7888 утсаар тухай бүр авах боломжтой байдаг.

Бидэнтэй холбогдож дэлгэрэнгүй зөвлөгөө авахыг хүсвэл 9103 0090 утсаар мөн чөлөөтэй холбогдоорой.

Шалгалтын бэлтгэлд нь амжилт хүсье.

#mongolnyagtlan

Түгээх: